“Эй Ай Лаб” ХХК-ИЙН МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН БОДЛОГО

Бид,

Холбогдох хууль тогтоомж, мэдээллийн аюулгүй байдал болон төлбөрийн системийн олон улсын стандарт, шаардлагад нийцсэн бодлого, журмыг боловсруулан байгууллагын үйл ажиллагаандаа мөрдөж, хэрэгжилтийг хянах байдлаар тасралтгүй сайжруулан ажиллана.

Хэрэглэгч болон харилцагч байгууллагын мэдээллийг үнэ цэнтэй мэдээллийн хөрөнгө гэж үзэн, үнэн зөв, хүртээмжтэй байдлыг хангаж ажиллах бөгөөд өөрийн мэдээллийг хэрэгтэй үедээ харах, авах боломжийг нээлттэй байлгаж, зөвшөөрөлгүйгээр задруулах, засварлах, устгахаас сэргийлнэ.

Мэдээллийн аюулгүй байдлыг хангахын тулд шаардлагатай техник технологи, хүний нөөц болон санхүүгийн нөөцөөр тогтмол хангаж, дэвшилтэт технологийг ашиглан байгууллагын мэдээллийг алдагдахаас сэргийлэх цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэн, хэрэглэгч болон харилцагч байгууллагуудад мэргэжлийн түвшний үйлчилгээг үзүүлнэ.

Бид туслан гүйцэтгэгч, хамтран ажиллагч бүх байгууллагад мэдээллийн аюулгүй байдлын мэдлэг ойлголтыг тогтмол дээшлүүлэх, ур чадвараа тасралтгүй сайжруулах боломжийг бүрдүүлэн, өдөр тутамдаа хэвшүүлэх дадлыг бий болгоно.

ЭЙ АЙ ЛАБ ХХК-ИЙН ЦАХИМ ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМААС ХЭРЭГЛЭГЧИЙН МЭДЭЭЛЛИЙН НУУЦЛАЛТАЙ ХОЛБООТОЙ ЗААЛТЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.

ТАВ. ЦАХИМ ЗЭЭЛИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НӨХЦӨЛ

5.2. ББСБ нь Хэрэглэгчийн мэдээллийг Хэрэглэгчээс өгсөн зөвшөөрлийн дагуу тухайн зөвшөөрөлд заасан зорилгоор авч ашиглана.

АРВАН ЗУРГАА. ХЭРЭГЛЭГЧИЙН МЭДЭЭЛЛИЙН НУУЦЛАЛТ

16.1. Аппликейшний программ хангамж нь Хэрэглэгчийн үндсэн мэдээлэл, зээлийн болон эргэн төлөлтийн талаарх мэдээллийг автоматаар серверт архивлан хадгалах ба цаасан баримтыг архив хариуцсан нэгж архивлан хадгална.

16.2. Аппликейшний программ хангамж, систем нь Хэрэглэгчийн мэдээллийн нууцлалыг хамгаалахуйц техникийн нөхцөлийг бүрэн хангасан байна. Хэрэглэгчийн мэдээлэлд хэрэглэгчийн хувийн мэдээллээс гадна ББСБ-аас авч буй үйлчилгээтэй холбоотой бүхий л мэдээллийг хамруулан ойлгоно.

16.3. Аппликейшний программ хангамж нь хэрэглэгчийн санхүүгийн хэрэгцээг тодорхойлж, үйлчилгээ авахад саадгүй түргэн, шуурхай, эрсдэлгүй төлбөр тооцоог дамжуулах зорилгоор хэрэглэгчийн шаардлагатай дараах хувийн мэдээллийг цуглуулна. Үүнд:

16.4. Хэрэглэгчийн зөвшөөрлийн дагуу цуглуулсан мэдээллийг дараах байдлаар ашиглах бөгөөд бусад зорилгоор ашиглах, гуравдагч этгээдэд задруулахыг хориглоно. Үүнд:

16.4.1. Зээлийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээллийг зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдэд гаргаж өгөх;

16.4.2. Зээлийн эрхийн тооцоолол хийх, зээлийн эрхийн хэмжээг тооцоолох;

16.4.3. Зээл олгоход ашиглаж буй программ хангамж, аппликейшнд хөгжүүлэлт хийх зорилгоор программ хангамж хөгжүүлэгч байгууллагуудад гаргаж өгөх;

16.4.4. Зээл эргэн төлүүлэх зорилгоор ажил олгогч байгууллагад шаардлагатай мэдээллийг хүргүүлэх.

16.5. Хэрэглэгчид Аппликейшнийг татан авч, бүртгүүлэх болон ашиглах үед өөрийн мэдээллийн нууцлалыг хангах үүрэгтэй болохыг сануулах бөгөөд Хэрэглэгчтэй байгуулах гэрээнд дараах нөхцөлийг тодорхой тусгасан байна. Үүнд:

16.5.1. Аппликейшнд хандах нэвтрэх нэр, нууц үг, гүйлгээний нууц кодыг гуравдагч этгээд дамжуулахгүй байх;

16.5.2. Хэрэглэгчийн гүйлгээний нууцлалын тохиргоог өөрчилсөн тохиолдолд тухайн өөрчлөлтөөс үүдэн бий болсон, өөрөөс хамаарсан асуудал, үр дагавар, хохирлыг бие даан хариуцах;

16.5.3. Нэвтрэх нууц үг, гүйлгээний нууц кодоо үрэгдүүлсэн, хулгайд алдсан, өөрийн тусгай нууцлалыг тань, бусдад нээлттэйгээр бүү хадгалах;

16.5.4. Аппликейшний программын ямар ч гүйлгээг бусдад хамгаалах, бусдаас хамгаалах гэхэд гуравдагч этгээдэд зорилгоор гаргахгүй.